Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ, СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ, СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2016 онд хэрэгжих хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ, СУРТАЛЧЛАХ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, Нээлттэй микрофон ажиллуулж, ард иргэдийн санал бодлыг сонсч, Хэлтсийн дарга Д.Гансүх болон хэлтсийн мэргэжилтнүүд иргэдийн сонирхсон асуултуудад хариуллаа. Уг арга хэмжээнд хэлтсийн мэргэжилтнүүд, МСҮТ-ийн оюутан суралцагчид, ард иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.  

Аймгийн хэлтэс, агентлагуудын хөдөлмөрийн бүтээмж хариуцсан ажилтнуудын ээлжит зөвлөгөөн боллоо

Аймгийн хэлтэс, агентлагуудын хөдөлмөрийн бүтээмж хариуцсан ажилтнуудын ээлжит зөвлөгөөн боллоо

Аймгийн хэлтэс, агентлагуудын хөдөлмөрийн бүтээмж хариуцсан ажилтнуудын ээлжит зөвлөгөөн мэдээлэл Эрүүл мэндийн газарт болж өнгөрлөө. Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Бүтээмжийн салбар зөвлөлийн дарга Д.Чимгээ хүрэлцэн ирж оролцсон бөгөөд зөвлөгөөний үеэр Бүтээмжийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Дэлгэрмаа “Хөдөлмөрийн бүтээмж, түүнийг хэрэгжүүлэх тулгуур асуудлууд” сэдвээр сургалт явуулж, ЭМГ-ын дарга С.Нарантуяа, мэргэжилтэн Т.Баярбат нар байгууллагынхаа шинэ санаа гарган хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Бүтээмжийг маш амжилттай хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн газрын хамт олонд талархал илэрхийлье.

“Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулцгаая-2″ аянд нэгдлээ

“Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулцгаая-2″ аянд нэгдлээ

  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан зохион байгуулж буй “Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулцгаая-2″ сайн үйлсийн аянд дуудагдан, манай хэлтсийн нийт ажилтан, албан хаагч тус бүр 10 бууз нийлүүлж 3-р багийн өрх толгойлсон эмэгтэй А.Чулуунбатынд цагаан сарын сэтгэлийн бэлгээ гардууллаа.

2016 онд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд

2016 онд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд

№ Хөтөлбөрийн нэр Эхлэх Дуусах 1 Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл 2016-01-01 2016-12-01 2 Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр 2016-01-01 2016-12-31 3 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр 2016-01-01 2016-12-31 4 Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр 2016-01-01 2016-12-31 5 Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 2016-01-01 2016-12-31 6 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр 2016-01-01 2016-12-31 7 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 2016-01-01 2016-12-31 8 Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр...

“Ажилтай орлоготой Булганчууд” хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

“Ажилтай орлоготой Булганчууд” хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

  Хөдөлмөрийн хэлтсийн болон Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд, хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан ААН, бүлэг хоршоо, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, сурталчилах, зах зээлийг өргөтгөх, бизнесийн түншлэл тогтоох, туршлага солилцох, ажил олгогч ажилгүй иргэдийг холбож ажилд зуучлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БУЛГАНЧУУД” Хөдөлмөрийн яармагийн хаалтын арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдөр Булган суманд зохион байгууллаа. Тус хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаанд Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, Сум хөгжүүлэх сан болон...

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн “Ажилтай орлоготой БУЛГАНЧУУД” заалтын дагуу Хөдөлмөрийн хэлтэс хамтран ажиллаж байгаа байгууллага аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах, бүтээгдэхүүн бараа үйлчилгээгээр ҮЗЭСГЭЛЭН худалдаа явуулах , ажил олгогч эзэд, ажилгүй иргэдийг холбож ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулах мөн аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг сурталчилах, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах сонирхол бүхий иргэдэд анхан шатны ойлголт олгох ажилгүй иргэд, ажил хайгчид, ажил олгогчдын мэдлэг, мэдээллийг...

“Малчин өрхийн бизнес эрхлэлт” сэдвийн дор сургалт явууллаа

“Малчин өрхийн бизнес эрхлэлт” сэдвийн дор сургалт явууллаа

Эрчимжсэн Мал Аж Ахуй Сургалт Хөгжлийн Үндэсний төв нь Булган аймгийн “Малжуулах” арга хэмжээнд хамрагдсан залуу малчдад “Малчин өрхийн бизнес эрхлэлт” сэдвийн дор сургалт явуулж, сургалтанд хамрагдсан 28 иргэн сурсан эрдмээ харуулж үзэсгэлэн гаргалаа.    

Манай хэлтсээс Үндэсний өв соёлын өртөөг ажиллуулж хэвшлээ

Манай хэлтсээс Үндэсний өв соёлын өртөөг ажиллуулж хэвшлээ

Монгол үндэсний бахархал болсон дэмбээ, дэмбээдэх аялгуут тоглоомыг жил бүрийн баяр наадмаар уламжлал болгон зохион байгуулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, адуу айрагтай холбоотой уламжлалт зан үйлээ хойч үедээ өвлүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүн болгон сурталчилах зорилготойгоор “Үндэсний өв соёлын өртөө”-г ажиллууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшээд буй “Дэмбээ мэдэх үү хө” дэмбээний тэмцээнийг хуран цугласан наадамчин олны дунд зохион байгуулж, 1-р байранд Сайхан сумын уугуул Т.Батцоож, 2-р байранд Сайхан сумын уугуул Т.Батсуурь, 3-р байранд Булган сумын н.Лхагвасүрэн нар...

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Ажил хайгч, ажилгүй иргэд, 25 хүртлэх насны ажилгүй залуучууд, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэхээр “АМЖИЛТЫН ГАРАА” хөдөлмөрийн өдөрлөгийг Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулах гэж байна. Иймд ажлын байрны захиалга өгч ажилтан авах шаардлагатай байгаа ААНБ-ууд болон ажилд орох хүсэлтэй ажилгүй иргэд “ӨДӨРЛӨГ”-т идэвхтэй оролцоно уу. Ажилтан авах хэрэгцээ шаардлагатай байгаа ААНБ-ууд ажлын байрны захиалгаа 2015 оны 05 сарын 20-23-ны өдрүүдэд Хөдөлмөрийн хэлтэст ирж өгнө үү. “ӨДӨРЛӨГ” 2015 оны 05 сарын 25-ны өдөр...

Эзэнтэй монгол, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дэмжигдсэн төслүүд амжилттай хэрэгжлээ

Эзэнтэй монгол, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дэмжигдсэн төслүүд амжилттай хэрэгжлээ

Эзэнтэй монгол, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дэмжигдсэн төслүүд амжилттай хэрэгжсэн байна. Сайхан суманд эзэнт монгол хөтөлбөрөөр нийтийн эзэмшлийн талбайд мод тарих, Баян-Агт суманд иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, Хутаг-Өндөр суманд сумын өнгө  төрхийг сайжруулах зорилгоор хийгдсэн  сумын төвийн гудамжийг засаж тэгшлэх, будах, хаалгыг хээлэх ажлууд болон сумын төвд зам дагуу мод тарьж хашаажуулах, Уньт багт хийгдсэн нийтийн биеийн тамирын талбай, Тэшиг суманд хийгдсэн загвар хашаа зэрэг ажлуудтай танилцсан ба эдгээр ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. Мөн залуучуудын...

“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БУЛГАН НУТАГ”

“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БУЛГАН НУТАГ”

Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн “Ажилтай орлоготой Булганчууд” чиглэлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, ажлын байрны захиалга мэдээлэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд байгаа идэвхитэй, идэвхигүй ажил хайгчийн мэдээллийг шинэчлэн залруулах, идэвхижүүлэх, ажилгүй иргэдийг ажил хайгчаар бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх, ажилд зуучлах, холбогдох мэдээлэл түгээх, мэдээллээр хангах, сурталчилгаа хийх ажлуудыг хэрэгжүүлэх талаар   2014 оны 11 дүгээр  сарын 11 –ний өдөр Хөдөлмөрийн хэлтсийн даргаар батлуулсан “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БУЛГАН НУТАГ” уралдааныг 16 сум 1 тосгоны хүрээнд  зохион байгуулав.  Аймгийн...